Saturday, November 27, 2010

Дуулиан 2020: 68-р Сургууль 4:4 Шинэ Монгол

Өнөөдөр манай сургуулийнхан энэ жилийн Дуулианы анхны тоглолтоо хийвөө... 68-р сургуулийн талбай дээр болох тоглолт 68-н заал тоглолт явуулахад тохиромжгү гэсэн шалтгаанаар манай талбай дээр болсон.

Өнгөрсөн шөнө нь тороо хийгээгүйг санаад муу шигшээгийхнийг 9-с тоглолттой гэж худлаа буржагаад тороо хийцэн. Тортой тоглох сайхан байсан л даа. Тэгээд яджитэл цагтаа ч тоглоогүй ээ, шал өөр сургууль хүрж ирээд нэг тоглчдийн.

Дараа нь  манайх 68-тайгаа тоглолоо, 1-р үе дээр ёстой л хагалсан даа. 68 ганц хоёр чанга довтолгоо хийсээн. Гэхдээ л манайх зүгээр л бөмбөгдсөн, нэг зүйл хэлэхэд 68-н хаалгач үнэхээр сайн хаалгач байлээ дээ. 1-р үе Батнямын чөлөөт цохилтоос оруулсан гоол, Хашаа-Батням хоёрын хослон тоглолтын үр дүнд хийсэн Хашаа-н гоолоор 2:0 гэх үр дүнтэй дууссан.

Харин 2-р үе эхлэхэд 68-хан идэвхитэй болж ирээд манайхан нурмайсан,идэвхигүй хэдэн юмнууд болчдийн, тэгээ л бүгд ядарсиймуу яасын болж өгөхгүй бужигнасаар байгаад 2 гоол алдсан. 1 гоол бол яахын аргагүй Батням-н буруу байсан. Хүүхдүүд 2 гоол Батням-с болсон гэж яриад байгаа, нөгөөхийг нь би сайн санаж өгөхгү л байна.

Аа тэгээд манай өнөөдрийн тоглолтыг өнгөрсөн жил 3-1 ангид байсан Бачка ах ирж дасгалжуулсан байгаа. 2:2 болох мөчид нэг Time авч тайвшруулсан. Цаг авсны дараа харин тоглолт арай л дээр болж эхэлсэн. Манайх ч идэвхитэй довтолсны үр дүнд торгуулын цохилт /Penalty/ цохих эрхтэй болж Zipper цохин оруулсан. Энэ гоол ороод нээх удаагү байхад 68-н нэг тоглогч зүүн жигүүрээс хөнгөхөн тууж явж байгаад зүүн хөлөөрөө хөнгөхөөн цохиод оруулчихсан. Дэндүү энгийн гоол орчих шиг болсон. Уул нь Зойргий хаавал хаах л бөмбөг байсан, даанч Зойргий хөдөлж чадаагү гоол алдсан даа. Гэхдээ өнөөдөр Зойргий үнэхээр сайн хааж байсан. Харин энэ гоолоос болж 2 дахь тэнцээгээ авчихсан болохоор Батням ч нилээн нервитэж эхэлсэн дээ.

Тоглолт энэ хэвээр явж байхад 68-хан булангын цохилт хийх эрхтэй болсон. Гаргасан бөмбөгийг Zipper тогтоож аваад чигээрээ гүйсээр байгаад энэ тоглолтын 2 дахь гоолоо оруулсан. Манай баг энэ тоглолтод 68-г 3 удаа ялж явсан. Энэ оноо мөн адил удаан хадгалагдаагүй. 3-н зураасны гадаах бужигнаан дундаас 68-хнаас ганц тоглож байсан Rooney-н өмсгөлтэй банди гуядаж гоол оруулснаар дахин тэнцсэн дээ. Ингээд л тоглолт өндөрлөсөн.

Нэг юм харагдсан нь өнөөдрийн тоглолт чинь манай дээр болоод байнуу, 68 дээр болоод байнуу гэдэг нь бараг мэдэгдээгү дээ. 68-хныг цохих болгонд л заал дүүрэн фенүүд нь чарлаа л. Бас бага зэрэг ч болов нөлөөлдөг л юм байна лээ. Гэхдээ яахав 1 оноо гэдэг ялагдсанаас л дээр үзүүлэлт. Бас энэ тоглолт 68-н талбай дээр болсон гэж үзэгдэх учир манайд жоохон ч гэсэн ашигтай. Ашигтай нь ч хаашайн тустай.

За тэгээд дараагийн тоглолт 7 хоногийн дараа буюу 12 сарын 4-ны Хагас Сайн өдөр 97-р сургуулийн талбай дээр зочлон тоглоно. За тэгээд ШМАС-хан 12 сарын 12-д тоглох 111-р сургуультай болох тоглолтыг нэг ирж үзэж хайрлацгаа!

1 comments:

S[n]owFlake[Buya] said...

heh odoo yaay ghev =P

Post a Comment

 
Powered by Blogger